Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар
Ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаарч, голуудад хаврын мөсний идэвхжиж эхэлсэн тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлнэ үү. Голуудад халиа тошин үүссэн тул мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна !!!
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээгүүр устай, мөсний зузаан 132 см, мөсний зузаан олон жилийн дунджаас 10 см нимгэн байгаа бол Хархорин сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доогуур урсацтай, мөсний зузаан 99 см, мөсний зузаан олон дунджаас 10 см зузаан байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөс харалсан мөсний зузаан 130 см, мөсний зузаан олон жилийн дунджийн орчим байгаа бол Арвайхээр сумын орчим мөсөн бүрхүүл харзтай,мөс харалсан, мөсний зузаан 23 см, мөсний зузаан олон жилийн дунджаас 10 см нимгэн байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, усан зах үүссэн, мөсний зузаан 80 см, мөсний зузаан олон жилийн дунджаас 35 см зузаан байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 25 см, мөсний зузаан олон жилийн дунджаас 5 см нимгэн байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 57 см, мөсний зузаан олон жилийн дунджаас 10 см зузаан байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний хэмжилтийн цооногт хийсэн хэмжилтээс харахад: Газрын доорх усны түвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад 1.3 м орчим дээшилсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР